Яаж хандах ёстой вэ?

Facebook-т танидаг охины зураг үзэж яваад “Messenger-т өнгөрсөн баларсан хүмүүсээ байлгах,facebook-т далдаганаж энд тэнд like дарах дараа нь хэрүүлийн алим болдог ”гэж танил ах хэлж байсан санаанд орлоо.Нээрээ л хэн нэгэнтэй үерхэж нөхөрлөчихөөд өмнө нь ямар нэгэн байдлаар холбоотой байсан хүнтэйгээ чатлаад,зураг болгон дээр нь like хийгээд байвал лав л над шиг хартай хүнд таатай санагдахгүй.Яаж хүлээж авч яаж ч хандмаар юм дээ энэ асуудалд ???

Өөрийн болгочихоод...

Үнэхээр юм бодогдуулам шүлэг шүү...

Д.Үүрийнцолмон

Анхандаа чи хайртайгаа батлах гэж

Арван давхраас ч үсэрч мэдэх нэгэн байсан

Сэтгэлээрээ татаж

Итгэлээрээ өөрийн болгочихоод

Сэвтэй хайр бэлэглэсэнд баярлалаа

Эхэндээ чи сэтгэлээ илчлэх гэж

Эмэнд хордон элийрэх нэгэн байсан

Халамжаараа гайхуулж

Харцаараа өөрийн болгочихоод

Хачин дурсамж үлдээсэнд баярлалаа

Олон эрчүүдээс онцолсон байхад

Орой ирэхгүй,шөнө үзэгдэхгүй

Өмч нь болсныг өдийд мэдээд

Өөр нэгэнтэй завхайрч яваа

Хайртай дуртай хагацаж салахгүй

Зүүдэлж хонодог зөндөө санадаг

Ичихгүй улайхгүй эдгээр үгсийг

Инээд алдан шивнэж яваа

Магадгүй

Хүнээр хүн дутдаг ч

Маргаангүй

Хүнийг хүн мартуулна

Чиний хувьд хэн ч биш байснаас

Хэн нэгний хувьд хүн байсан нь дээр...

Санаж байна...

Санаад байна аа санаад байна :(

Би хаа ч явсан үргэлж чамтай,сэтгэл зүрхэнд минь чи дандаа хамтдаа

Чм хаа ч гэсэн үргэлж надтай,хоёр сэтгэл дүүлэн бие биенээ хайна...

Monday Morning

Шинэ долоо хоног сайхан эхэлж байна :)

 

Баярлалаа

Надад ирсэнд,намайг үргэлж инээлгэдэгт баярлалаа,гэнэтийн болоод санаандгүй учрал минь мөнхийн настай байгаасай баярлалаа!!!

Сайхан өдөр

Нас нэмэхийн хэрээр ухаан сууж,намба заадаг гэдэг үнэн.Эргэх хорвоогын жамаар ахин нэг насаа ардаа орхих гэж байна.22насанд зовлон гуниг баяр жаргал аль альныг л амталлаа.Ухаарал хайрласан явдлууд ч багагүй тохиолдлоо.Энэ жил надад муу муухай дурсамжууд үлдээсэн 3хүнийг уучилсан,гэхдээ ахиж тийм хүмүүсийг таньмааргүй,мэддэг баймааргүй байна.Алтан дэлхий дээр муу хүмүүс олон ч сайн нь түүнээсээ олон!!!

Би хамгийн сүүлд хэзээ гэнэн цайлганаар мөрөөдлөө?

Саяхан нэг танил охинтойгоо юм ярьж байгаад хэлсэн үгэнд нь ам ангайж,золтой л инээчихсэнгүй.Тэр охин одоо 20настай,бусад охидын л адил сурч боловсорч,хайрлаж дурлаж яваа 20настан.Би ч бас 3жилийн өмнө тийм л байсан.Танил маань яриан дундаа; ‘Хэн нэг залуу намайг үерхэе гэж гуйхдаа 1000сарнай бэлэглээсэй гэж мөрөөддөг’гэж хэлсэн.Сонсмогц төрсөн сэтгэгдэл ; ‘за чи одоо юу вэ?тийм юм юу байсан юм’гэж бодогдсон боловч дараа нь ; ‘Би хамгийн сүүлд хэзээ ингэж мөрөөдлөө?’гэсэн бодол төрсөн юм.Үнэхээр одоог болтол би хамгийн сүүлд хэзээ тийм гэнэн цайлган мөрөөдлөөр мөрөөдснөө санахгүй л байна.Бодвол бас нэг гэгээхэн сайхан романтик бодолд автаж л явсан байх.Бүр багадаа орос сериал дээр гардаг эгч нар шиг гоё хувцасладаг болох юм сан гэж мөрөөддөг байсан,бяцхан охины мөрөөдлөө аль хэдийнээ биелүүлжээ.
Жил ирэх тусам хүүхэд насаа гээж амьдралыг илүү бодитоор хүлээж авч түүнийгээ дагаад мөрөөдөл минь ч бас илүү бодит юм руу чиглэдэг юм шиг ээ.Сургууль соёлоо төгсөж ажил төрөл хийж амьдралын алхамаа хийх бүрт мөрөөдөл минь мөрөөдөл гэхээсээ илүү ‘тэрийг биелүүлэхийн тулд тэгэх ёстой’гэсэн нэг бодлын үүрэг болж хувирч байна.Мэдээж санасандаа хүрэхийн тулд бодит байдлыг хүлээж авч ‘үүрэгээ ухамсарлах’хэрэгтэй ч гэнэн цайлган мөрөөдлөө бас үгүй хиймээргүй байна.Би миний найз нөхөд,бидний үеийхэн ‘I'm not a girl not yet a woman’үе шатандаа явж байгаа болов уу.Багын гэнэн цайлган мөрөөдлөө бага багаар гээж угтан золгох ирээдүйтэй итгэл дүүрэн нүүр тулах цаг иржээ.Биелмээргүй гэмээр гэгээн хүслээ бодит байдалд тааруулан биелүүлэхийн төлөө урагшаа!


Жич:Саяхан нэг кино үзэж байгаад ирээдүйн нөхөр болох хүн маань гэрлэх санал тавихдаа тэгээсэй гэж бодсон юм байна шуу!Гэгээн сайхан мөрөөдөлтэй байх ютай сайхан.

Бүгдээрээ сайхан амраарай

Амьдралын минь нэгэн сайхан өдөр аз жаргалтайгаар жаргаж байна,энэ дууг сонсоод бүгдээрээ сайхан амраарай.Маргааш өнөөдрөөс илүү сайхан байх болно oo  :)

Эрхэмсэг бардмаар явуулж сурах нь

      Жич:Нэлээн дээр сэтгүүлээс орчуулж байж билээ.Хэн нэг амьтны үр,ангирын зулзагат хэрэг болох биз ээ...

Тэр нэг залуу чиний амьдралаас алга болсны дараагаарТэр яагаад тэр сонин хүүхнийг сонгов оо?”, “Тэр юу ч хэлэхгүй ингээд явчихаж байгаа гэж үү?”, “Тэр 2 нэг оронд орсон болов уу?”гээд л олон олон асуулт урган гарч ирдэг.Хэн нэг хүн эдгээр асуултанд хариулт өгнө гэдэгт итгэж, хүлээж шаналдаг.Гэвч бодит амьдрал дээр асуулт болгон хариулттай байдаггүй.Түүний сэтгэл асаад унтарсан бол ахиж мод нэмээд хэрэггүй,зүгээр л түүнийг явуул.Өөрийгөө битгий зовоо,мартах харин яасан ч албагүй.Та хоёр хэн хэнийхээ амьдралын тодорхой нэг цаг мөчид хамт байсан учир нэг нэгэндээ сайхан дурсамж үлдээгээд сал.Угтах их ирээдүйд нь амжилт хүсээд эргээд яв.Эрхэмсэг бардмаар сална гэдэг хэцүү ч маш хүчтэй.Эцэст нь чиний хайр сэтгэлийг чи л ганцаараа шийднэ шүү дээ.Бүсгүй та сонголтоо хийсэн бол ахиж битгий эргэж буцаарай.Чамд амжилт хүсье!

 

Би single биш,би бол sassy

Sassy энэ үг их сонгодог үг.Энэ үгээр эмэгтэй хүнийг “моданы,хөөрхөн,сэргэлэн”гэж илэрхийлж болохын зэрэгцээ “дээрэнгүй,дураараа,яршигтай”ч гэж илэрхийлж болно.Ерөнхийдөө Sassy  гэж ямархуу эмэгтэйг хэлдэг болохыг Солонгосын ‘My sassy girl’ киноноос мэдэж болох билээ.Харин сүүлийн үед ‘Sassy’-г арай өөрөөр тайлбарлах болжээ.

Sassy girl

S-ганц бие (single)

A-хөрөнгөлөг (affluent)

S-амжилттай (successful)

S-тачаангуй,дур булаам (sensual)

Y-залуухан (young)

Тиймээс та хонгор бүсгүй минь дараагийн удаа хэн нэгэнтэй танилцахдаа “single”биш “sassy”гэхэд л өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадна.Чамд амжилт хүсэе!!!

 

9р сар

      Саяхан л хичээл эхэлж байсан чинь цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ.Өнгөрөгч 9сард зөндөө адал явдалтай учирлаа.Олон ч зүйл,олон ч хүний мөн чанарыг таньж авлаа.Ихэнхи зүйлийг ярихад амархан байдаг хэрнээ хийхэд хэцүү,зориг тэвчээр,бүр зарим зүйлийг золиослоход хүргэдэг юм байна.Хоёроос нэгийг сонгодог хорвоо үнэн хатуу шүү хэхэ.Чадахгүй гэж бодож байсан зүйлээ хийчихээр санаа зовоогоод байсан асуудлууд хажууд нь юу ч биш болоод,улам зоригжоод өөртөө итгэлтэй болдог юм байна.Алдаж байж л ухаардаг гэдгийг зах зухаас нь ойлгоод байгаа болохоор жанхуу шиг зунгааралдсан зарим асуудалд цаашдаа хэзээ ч харамсахааргүй сонголт хийж томоос том тодоос тод цэг тавсьан,баяртай байна.9сар хичээл ном сайхан жигдрээд,сэтгэл санаа ч улам сайхан болоод ерөнхийдөө адал явдал бас ололт амжилттай сайхан сар болж өнгөрлөө.10сар дэндүү сайхан эхэлсэн,энэ эрчээрээ байна гэдэгт итгэж байна.

Жич:Монгол дугаарыг минь ажиллагаатай байлгадаг нэг хүн байдаг юмсан...

 

9-1

Ер нь бодоод байхад 10жилд л 9сарын 1-г хоног тоолон хүлээдэг байж дээ.Оюутан байхад ч яахав хүнд гарын оюутан байсан болохоор дандаа хичээл эхэлсэн хойно ирдэг байж,тэгээд ч хятадад аливаа баяр ёслол,тэмдэглэлт өдрүүд настригүй болдог болохоор...Түрүү жил 9сарын 1нд анх ажилд орж байсан,шал мангар хар өмд,цагаан цамц өмсчихсөн байж билээ,10жилийн хүүхэд юм уу хаашаа юм?Харин энэ хичээлийн шинэ жилийн эхний өдрийг эмнэлэгээр явж өнгөрүүллээ.Хичээл эхлэхэд ахиад 14хоног дутуу :(

За ямартаа ч нийт сурагч,оюутан залуус,албан хаагч,хувиараа бизнес эрхлэгч гээд хийж бүтээхийн төлөө зүтгэж буй хүн бүрт шинэ хичээлийн жил,шинэ сарын мэнд хүргэж шинэ эрч хүч мэдрэхийг хүсэе!!!

Шинэ өглөө 8-30

Хөөрхөн найзтайгаа чатлаад сэтгэл санаа сайхан байна аа.Яагаад ч юм "Хэхэ","Хаха"2-ын ялгааг зааж өгсөн хүнийг хальт санагалзав.Яг одоо энэ дууг сонсммор байна.

Дурсамж дүүрэн шүүгээ минь...

              Удахгүй явах гээд юмаа янзлангаа жижиг сажиг ойр зуурын новшоо хийдэг жижигхэн шүүгээгээ уудаллаа.Эхэндээ хэрэггүй юмаа хаяна гэсэн бодолтой нээсэн ч дотор нь байсан бүх л зүйл огтхон ч новш биш харин ч нуль дурсамж гэдгийг ойлголоо.Намайг гэдсэнд байхаас авахуулаад 2нас хүртэл хөтөлсөн ээжийн тэмдэглэл,6р ангид надад сайн байсан хөвгүүний захиа,7р ангид байхдаа нөгөө ангийн охинтой захиагаар харьцдаг байсан үеийн захиа,2222-той дугаарын симний үүр,7р ангийн сурагчийн үнэмлэх/дээрх цээж зураг нь би биш л баймаар хаха/,оюутны үнэмлэх,нэг хүний цээж зураг/би юман дээрээс хуулж авсан бололтой,ардаа цавуутай байна,миний анхны ..../,оюутны үнэмлэх/зураг нь надтай төстэй юм/,манай дүүгийн “Үл мэдэх цэцэгхэн хотхонд”нэвтрүүлэгт орж байсан бичлэг,дүүгийн наадаг зураг,хорхой идсэн арааны зураг,Ариунаа найзын маань 10жилийн өмнө хуулж бичиж өгсөн “Би хаана төрөө вэ”шүлэг/цаас нь жоохон элэгдсэн/,Perfect girlfriend гэсэн дурсгалын үнэмлэх,энэ үнэмлэхийг өгсөн хүнтэй хамт авахуулсан наадаг зураг,тэр хүний 3янзын цээж зураг,тэрний алга дарам цаасан дээр бичсэн захидлууд,дипломын ажил бичих удирдамж,тариалангын банкны карт/очиж байгаад шинээр нээлгэхгүй бол хугацаа нь дууссан байх/,Мартын 8-наар дүү бид хоёрт бичсэн ээжийн захидал,цалингаасаа хуримтлал үүсгэх төлөвлөгөө,жолооны үнэмлэх/жолооны үнэмлэхээ ийм газар хадгалдаг хүн надаас өөр байдаггүй байх,мөргөлдүүлж л чаддаг хүн ийм газар хадгалахгүй гээд яахав/,аймар дуртай байсан ээмэг даанч өрөөсөн.......................................

           За тэгээд юм болгоныг харахаар тэр үе санаанд ороод буцаад бага насандаа очсон юм шиг сайхан байна. Зарим нэг зүйлийг найз нөхөд маань ур,хая гэж хэлдэг ч гэсэн нэгэнт тухайн цаг үед надад сайхан байсан,намайг жаргалтай болгож байсан учир урж тасдаад яах ч билээ,сэтгэлийн буланд дурсагдаж л байдагтай ижил шүүгээний минь мухарт хадгалагдаж л байг.“Новш”гэж бодож байсан юмнууд маань надад сайхан мэдрэмж өгч эрч хүчээр цэнэглэлээ.Хүн бусдад хайраа түгээхээс гадна сайхан дурсамж бүтээх гэж төрдөг юм болов уу гэж бодогдлоо.Шүүгээн дэх зүйлсээ цэвэрлэх биш нандигнан хадгалахаар шийдлээ...

Ямар ч насны эмэгтэй дур булаам байдаг

Өдөж сонжсон эрчүүдийн харц бүсгүй таныг бүхнээс илүү өөртөө итгэлтэй болгодог.Сайхны өмнө харц буруугүй учир айж ичих шаардлага огтхон ч байхгүй.Богинохон боловч хөгжилтэй яриа,харц тулгаралт,найрсаг магтаал бүхнээс эмэгтэй хүн эрч хүч авч цэнэглэгдэж байдаг.20,30,40,50насны ялгаа ердөө л дур булаам байдлын хэлбэрт оршихоос мөн чанарт оршихгүй.Хөөрхөн,царайлаг болох алга урвуулахаас ч амархан болсон өнөө цагт дур булаам байдлын мөн чанарыг хадгалах хамгаас эрхэм. Бурхнаас чамд заяасан тэнгэрлэг бүхнийг хайрла.Эмэгтэй хүн та насан туршдаа урлагийн бүтээл юм шүү.

...

Юмаа ухаж байгаад ийм юм олов,олон жилийн өмнө юм бичих гэж оролддог байх үеийн сараачвар бололтой хихи...

Ширээний гэрлийн доор хичээнгүйлэн байж бичсэн захидлыг минь унших нь битгий хэл хялам хийж харалгүй урчихдаг чи дэндүү их зантай нэгэн.Чамд бичсэн зуу зуун захидал гудамж талбай магадгүй хогын саванд хэвтэж байгаа ч үйлдэл бүхэн чинь үг бүхэн чинь булгилах зүрхний цохилтыг хурдасгаж бас хурцатгаж өгөх нь юутай сайхан.Учрах л ёстой байсан болоод уулзсан танилцсан.Хэзээнээсээ омголон миний зүрхийг улаан дарсны дусал бүрээр өөртөө татаж уусгасан.Унтаагаараа байсан зүрх эзэнтэй болсноо зарлан тунхаглаж байхад чи юуг ч анзаараагүй хэзээний тэр л янзаараа чимээгүй бас нууцлаг.Зориглон байж хэлэх хүсэл надад байхгүй,дэргэдээс чинь ажих сонирхол давамгайлсан.Мөс биш хүн юм болохоор цагийн уртад чи сэтгэлээ хуваалцах болсон,баяр гунигийг чинь хуваалцах надад сайхан байсан.Үүнээс илүүг хүсэхгүй гэж өөртөө амласан сэтгэлээ татах гэж хичээсэн жолоогоо алдаад дэндүү удсанаа тэгэхэд л мэдэрсэн.

Бороотой өдөр 6-22

Бороо бороо ороосой Оросын маамуу ирээсэй гэдэг дуугаар авч үзэх юм бол Улаан үүд Эрхүүгийн Оросын маамуу нар ирж дуусахаар бороо орж байна даа.Уржигдар өглөө гоё шивэрч байна,романтик гээд л баясаад байсан чинь өчигдөр будаа болдог байна шд.Өнөөдөр ч гэсэн нэг л зутруу муухай байна аа.Өчигдөр ядаж байхад гадуур явах ажилтай байсан,индүүдсэн үс арзайгаал хаха.4найзын хэнийх нь нүд сормуусны будаг чанартайг шалгах шиг болсон до хэхэ. Орой ёстой л “усан хулгана”гэртээ орсон доо.Хайртай найз ромб дипломоо гардаад гоё байсаан.Нээрээ О.А Бадаруугантай зургаа даруулсан хэхэ.Би ичдэггүй амьтан бараг хүчээр даруулчихсан хэхэ.Их зангүй,аймар даруухан юм байна лээ.Толгойноосоо хөл хүртэлээ нуль Gucci.Гэхдээ тамирчин хүн болохоор ч тэр үү боксын өмсгөл нь илүү зохидог юм байна лээ.

За тэр яахав энэ усан борооноор янз янзын л бодол,бас дурсамж эргэлддэг юм байна шүү хэхэ.  Яг одоо энэ дууг сонсоод сууж байна.

Бүсгүй та хүчирхэг найзтай бай

            Ямар ч эмэгтэй өөрийн хүрээндээ гялалзах од нь байхыг хүсдэг,гэртээ суудаг гэрийн эзэгтэй хүртэл шүү.Бидний мэдэх чадалтай эмэгтэйчүүдэд найз нөхөд ховор байдгыг та анзаарсан л байх.Хэдий хэргэм зэрэг өндөр ч, хүйтэн хөндийг бардамхан туулж чаддаггүй юм.Бусад эмэгтэйн давуу талд атаа жөтөө саналгүй сайшаан магтдаг,тэднээс суралцаж чаддаг бол тэр эмэгтэй боловсорч гүйцсэн хүчирхэг эмэгтэй.Алтны дэргэдэх гууль шарладгын адилаар өөрөөсөө хүчирхэг найзтай байх огтхон ч илүүдэхгүй.Ил тод биш ч нууцхан түүнээс сурч мэдэх зүйл олон бий шүү.

Цэнгээний газар Do & Don’t

Do! Бүсгүй та архи дарсыг  хэн нэгний биш өөрийн хэмнэлд тааруулж уу.Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү ууж чадна яагаад гэвэл ихэнх эмэгтэйчүүд эрчүүдээс удаан уудаг шүү дээ.

Do!Өөрийн хэмжээг мэдэж уу!Дарсан дах  алкохолны хэмжээ хэдий бага ч стакан стаканаар уугаад байвал 3 хундага водка уусантай чанарын ялгаа байхгүй.

Do!Хэдий төвөгтэй ч гар цүнх барь!Бүсгүй таныг эмэгтэйлэг болон бие даасан харагдуулдаг чухал  зэвсэг шүү дээ.

Do! Туршлагажсан бүсгүйчүүдийн шилдэг арга.Нэг стакан ус нэг хундага архи.Ингэснээр та хөгжөөнтэй уур амьсгалаа ч алдахгүй,маргааш өглөө ч өчигдрийг хараахгүй.

Do! Мэдээж “архи+наргиа’’.Хөгжөөн наргиантай үед уусан архи зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ.

Don’t! Нөхөр эсвэл найз залуу чинь биш л бол ямар ч эрэгтэй хүнд аюулгүй байдлаа бүү даатга.

Don’t!Бүжиглэнгээ алкохолны төрлийн юм бүү хэрэглэ.Хэдий байж боломгүй ч ингэснээр цусан дах спирт бүхэл биеэр тархаж тэнцвэрээ хадгалахад бэрх болно.

Don’t!Ихэнхи хүмүүс алжаалаа тайлах гэж цэнгээний газарт очдог харин та миссийн тэмцээнд оролцох гээгүй бол хөлд эвгүй өсгийтэй гутлаа тайлсан нь дээр болов уу.

Don’t!Улааныг харж урваж,шарыг харж шарвалаа гэж олон хүмүүс гомдоллодог. Найзыгаа бүү март.Шоуны нөхөд бие биенээ халамжилж анхаарал тавьж байдгийг сана.

Don’t!Эцэст нь ямар ч тохиолдолд цэнгээний газрыг хаатал бүү нарги.Та ч бас хувийн амьдралтай хүн гэдгээ сана.

 

Унаган хайр

Өглөөнөөс хойш энэ дууг сонсмоор санагдаад байсийм хээх,гоё дуу шүү :)

(Нийт: 64)